Дуурь бүжгийн эрдмийн театр А.Аданы “Жизель” балетыг энэ сарын 22-нд үзэгчдийн хүсэлтээр шинэчилсэн найруулгаар нь дахин толилуулах гэж байна. Энэхүү шинэ хувилбарыг ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тайзнаа найруулан тавьсан бөгөөд өнгөрсөн сарын 15, 16, 17-нд үзэгчдийн хүртэл болсон билээ.
Энэ сарын 22-нд үзэгчдэд хүрэх Жизельд О.Анужин, Альбертад Э.Эрдэнэболд, Гансд Э.Эрдэнэжаргал, Миртад Б.Халиунаа нар гоцлох юм. Монголын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн уг бүжгэн жүжиг ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар мэндэлж байсан түүхтэй юм.