УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд хорооны дарга Б.Энхбаяр Хэвлэлийн эрх чөлөөний индэкст 22 байраар ухарсан хэрхэн дүгнэж байгаа талаар тайлбар мэдээлэл ирүүлэхийн ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунангаас хүссэн байна. Тэрбээр энэхүү бичгийг илгээсэн тухай мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хуваалцсан байна.
Мөн тэрбээр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст манай улс 22 байраар ухарч “ардчилсан бус” улсад тооцсонд дүгнэлт хийж, бодит үйлдэл хийх шаардлага байна. Юун түрүүн Эрүүгийн хуульд зааснаар гүтгэж, доромжиллоо гэж эрүүгийн шүүх, цагдаагаар улс төрчид нь иргэд, сэтгүүлчдээ ялладгаа больё…” гэжээ.