АТГ 644.9 сая төгрөгийг улсад оруулахаар болжээ.
Энэ талаар тус газрын хариуцлагатай албан тушаалтан цахим хуудастаа “Нэгэн яамны газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтан 460 мянган ам.доллараар 242 метр.квадрат байр худалдаж авсныг АТГ шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоосон юм” гэжээ.
Тэгвэл энд дурдагдаж буй этгээд нь Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон аж.
Түүнд холбогдох хэргийг АТГ-аас 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644.9 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Ө.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
3 comments
Бага гарын хулгайч
Жараахай
МАН ДОТОР БАРАГ Л 100% ШАХУУ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙХОО.УИХ,ЗГ,БҮХ ЯАМД,ТӨХК ГААЛЬ УМХГ,НМХГ, ЭМЯ,ХАРЬЯА ГАЗРУУД,ТӨХК,БҮХ БАНКУУД ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ БИЗ,EР ҮЛДЭХ ГАЗАР БАЙГАА БОЛОВ УУ