Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд зодог тайлахаар болсноо өнгөрсөн 2021 онд мэдэгдэж байсан. Тэгвэл түүний зодог тайлах ёслол, барилдаан цар тахлын улмаас хойшилж, ирэх оны зургаадугаар сарын 3-нд хийгдэхээр болсон байна.
Түүний хувьд 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн сүмо бөхөөр нийт 115 башёд барилдсанаас аварга цолтойгоор 41 башё барилджээ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 6 удаа түрүүлсэн Какүрюү М.Ананд нуруу, тохойны бэртлийн улмаас сүүлийн 5 башёг өнжсөн юм. 2001 оноос Изуцу дэвжээнээс барилдаж эхэлсэн тэрээр 2019 оноос Мичиноку дэвжээ рүү шилжсэн билээ.
М.Ананд 2014 онд мэргэжлийн сумогийн аварга болж байсан ба Японы иргэншил авсан дөрөв дэх их аварга юм. Түүний хувьд одоогоор барилдаж байсан үеийнхээ нэрээр Мичинокү дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байна.