М.Тулгат: Монгол Улс Х.Баттулга гэдэг эрх хүүхэдтэй болчихлоо

2022-05-19 12:45
tulga

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга М.Тулгат “АН-ын даргаар Х.Баттулга гэдэг хүнийг бүртгэх ямар ч үндэслэл байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгчийн хувиар Ардчилсан намын гишүүнээс татгалзсан. АН-ын даргын сунгаа нь дүрмийн маш олон зөрчилтэй. Хяналтын систем байхгүй. Бүх зүйл нь будлиантай. АН-ын хуучин дүрмээр учир нь ойлгогдохгүй сунгаа явуулсан. Маш олон асуудалтай. Энэ олон асуудлынхаа дээгүүр гишгэж хаашаа гарах гээд байгаа юм бэ.

…Монгол төр, Монголын хууль, шүүхийн дээгүүр хэн нэгэн алхаж, нөлөөлж болохгүй. Монгол Улс Х.Баттулга гэдэг эрх хүүхэдтэй болчихлоо. Эрх хүүхдийг эрхлүүлэх гэж монголын төр, ард түмэн байгаа юм биш. Ёс зүйн хувьд асуудалтай. Асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Болиоч гэж хэлмээр байна” гэлээ.