Улаанбаатар хотын тэг цэг буюу Төв шуудангийн уулзварт энэ сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгах юм байна. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар БАРУУН, ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа ЯВГАН ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.

By updown

One thought on “Төв шуудангийн уулзварын гэрэл дохионд энэ сарын 25-наас өөрчлөлт оруулж, явган зорчигчдын хүлээлтийн хугацааг багасгана”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн