2022-05-19 07:301min02

“Петрочайна Дачин Тамсаг” компаний олборлолтыг нэмэгдүүлж, хайгуул явуулахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ

e6d870978be734ef3b0c66811a09821e

Газрын тосны олборлолтын тоо багасаж байгаа нь асуудал болоод байгаа тухай Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёондон мэдэгдлээ. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэр, энэ үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Засгийн газрын хуралдаанд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэр, энэ үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн, Шадар сайд С.Амарсайханаар ахлууллаа.

Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 саяыг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй байсан. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь хамгийн гол асуудал болоод байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 саяыг жилд гаргана гэж тооцсон.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа учраас өнөөдрөөс үе шаттайгаар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах ёстой” гэлээ.

2 сэтгэгдэлтэй

  • Use doroutoh zamruugaa shuluudsaan

    2022-05-19 08:12 at 08:12

    Dahiaad nootsiig avaad shantaaj hiih bolj de nogoo uildver ashigllatad orhod gazariin tosoo bur ondor unee gadnaas avah yum bna er n mongoliin gazar deer china orshin togtnood eheltsen yum shuu

    Хариулах

  • Зочин

    2022-05-19 18:09 at 18:09

    Манай төрийн байгаа царай нь энэ.Одоо бүүр сүүлдээ нефтийн бүтээгдэхүүнээ өгөөд бас монголыг шулахад нь туслана гэв үү.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй