Шадар сайд С.Амарсайхан “МИК бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, ипотекийн зээлийг зогсоох гэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлж, илтэд дайрсан зохиомол гүтгэлэг доромжлолууд явуулж байгаа нь хэрээс хэтэрч байна” хэмээн, уг гүтгэлэг мэдээллийг одоо хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэтийн Медипас эмнэлэг гээд өмнө нь хууль бусаар үнэ төлбөргүйгээр хулгайлагдсан асуудлыг би анхнаас нь хөндөж тавьж оролцож, засгийн газраар шийдвэрлэх хэмжээнд хүртэл асуудал ярьсан нэгдүгээрт. Хоёрдугаарт сүүлийн сар гаруй хугацаанд ипотекийн корпорацитай холбоотой мэдээ мэдээлэл, шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний ШӨХТГ дээр асар их иргэдийн гомдол ирж байгаа учраас материалыг нь татаж авч үзсэн.
Үнэхээр хууль зөрчсөн, иргэдэд хохирол учруулсан асуудал байсан учраас иргэдийн эрх ашгийн төлөө асуудлыг тавьж байгаа. Түүнээс үүдээд төрөл бүрийн гүтгэлгүүд явж байгаа. Миний 30 жил энэ зах зээл дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, гэр бүлийн компани, аж ахуйн нэгжээс эхлээд гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, амраг садан, албаны нэр хүндэд хүртэл үндэслэлгүйгээр халдаж байна. Би энэ одоо гүтгэлгүүдийг нэлээн хугацаанд харсан. Ажигласан, хүлээцтэй байсан, одоо хуулийн байгууллагад хандаж байгаа юм. Үнэн мөнийг нь тогтоож өг өө. Хуулийн хариуцлага тооцож өгөө буруутай этгээдүүд гэж. Тэгэхээр аливаа юм болбол хэмжээтэй, хязгаартай байх ёстой тэ. Тэгэхээр ингээд нөгөө иргэдийн хармаанаас авчихсан хэдэн одоо зуун тэрбум төгрөгүүдээ амарсайханыг одоо үгүй хийх, одоо харлуулах хууль зөрчсөн болгож харагдуулах гэж их мөнгө цацаж байгаа. Хэдэн зуун саяар хэдэн зуун тэрбумаар нь тэрнээс одоо ухарч няцах буцаж хургах асуудал надад байхгүй. Бид нэгэнт одоо төрийн өндөр хариуцлагатай алба хашиж байгаа үед энэ одоо цаг хугацаандаа хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хуулийн хүрээнд дэмжин хууль бус үйл ажиллагаа явуулж хулгай хийсэн олон нийтийн өмч тэр тусмаа одоо зуу зуун мянган айл өрхийн гал голомт дансанд хулгайн гараа дүрсэн энэ нөхдүүд цаашдаа хатуу арга хэмжээ авах тал дээр хуулийн хүрээнд ажиллана” гэв.