Өмнөговийн чанх өмнүүр “Цагаан дэл уул”-ын боомт нээвэл говийн эко системийг хадгалж, энэ бүсэд цор ганц онгон үлдснээрээ нэн ховор ургамал, амьтан, нүүдэлчин малчдын өлгий болсон Борзонгийн говь устана. Борзонгийн говийг дайруулан баруун талаар нь 270 км, зүүн талаар нь 190 км хоёр хүнд даацын зам тавигдахаар болжээ. Хэрвээ энэ замуудыг тавьбал Өмнөговь аймгийн урд талын 6 суманд олгогдсон 70-аад ашиглалтын лицензүүд “амилж”, говийн унаган байгалийг хадгалж үлдсэн энэ бүс нь уул уурхайн нөлөөлөлд орж устах юм.
Говьд олон уурхай ажилласнаар гүний ус шавхагдаж, говийн эмзэг хөрс цөлжиж, үүссэн шороо тоос нь ургамлын бүрхэвчийг устгасна. Хур бороо бараг орохоо больсон говийн хөрс ус эргэж сэргээгдэхгүй. Үндсэндээ говьд амьдрал төгсөнө. Өнөөдөр Өмнөговийн баруун зүүн талд хоёр боомтыг дагасан уул уурхайн нөлөөллөөр цөлжилт, усгүйдэл нүүрлэж говьд зэрлэг амьтадын ундаалдаг задгай ус, булгууд бүгд хатаж ширгэсэн. Ан амьтад ундаалах гүний худаг хүртэл гаргаж усалдаг болоод байгаа. Ийм байхад нэмж энд боомт нээж, уул уурхай ашиглана гэдэг олон мянган хүнийг амжиргаанаас нь салгаж олон амьтадын амь таслах маш хортой үйл ажиллагаа юм.
Өмнөговь аймгийн Номгон сумаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү
Сэтгүүлч Б.Отгон