Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Францын шинэ ерөнхий сайд томилогдлоо – updown.mn

Францын шинэ ерөнхий сайд томилогдлоо

Франц улсын сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхий сайд томилогдлоо. Түүнийг томилогдсон даруй, өмнөх ерөнхий сайд Жан Кастекс ерөнхийлөгч Макронд огцрох хүсэлтээ гаргажээ.

Тодруулбал, ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэхээс өмнө шинэ ерөнхий сайдад Элизабет Боорныг томиллоо. Ингэснээр Элизабет Боорн сүүлийн 30 жилийн түүхэнд энэ албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байна.

Эдүгээ 61 настай шинэ ерөнхий сайд, ерөнхийлөгч Макроны анхны бүрэн эрхийн хугацаанд Зам тээврийн, Байгаль орчны, мөн Хөдөлмөрийн яамны сайдаар ажиллаж байсан байна.

Тэрбээр Францын үндэсний төрийн өмчит төмөр замын компанид шинэчлэл хийж, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ажилгүйдлийн эсрэг тэмцэх зэрэг цаг үеийн нөхцөл байдалд уялдуулсан бусад шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулсан гэж үнэлэгддэг.

Ерөнхий сайдын ажил хүлээлцэх ёслолын үеэр Элизабет Боорн хэлсэн үгэндээ “Франц улс олон улсын асуудал, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү хурдан, хамтын ажиллагааг илүү нэмэгдүүлж ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

Макрон ирэх 6 дугаар сард болох парламентын сонгуулийн өмнө байгаль орчин, ажил эрхлэлтийн асуудалд түлхүү анхаарлаа хандуулж байгаагаа олон нийтэд харуулахыг хичээж байгаа бололтой гэж хэвлэлүүд онцоллоо. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа тулгамдаж байгаа эхний асуудал болох тэтгэврийн шинэчлэлийн асуудалд тогтвортой ахиц дэвшил гарган ажиллах төлөвтэй байна.

                                                          Эх сурвалж: Moнголын мэдээ

One thought on “Францын шинэ ерөнхий сайд томилогдлоо

  1. эмээ ч ирэх өвөл зовно доо 2022-05-17 16:13 at 16:13

    Францчууд макроны эсрэг жагсаад

    Хариулах

эмээ ч ирэх өвөл зовно доо-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн