1. Жийнс+жийнс

Жийнсэн өмдийг жийнсэн хүрэмтэй хослуулж өмсөх бол жинхэнэ классик сонголт. Хамгийн гол нь хүрэм болон өмднийхөө өнгийг ижилсүүлэх эсвэл хоорондоо зохицдог өнгөтэйг сонгох нь чухал. Сэрүүхэн үед хүрэмнийхээ дотуур хоолойтой цамц, эсвэл дулаахан өдөр бол цагаан фудболктой хослуулж өмсөж болох юм.

2. Цувтай давхарлах

Улирал солигдох үед жийнсэн хүрмийг дангаар нь өмсөхөд арай сэрүүдээд байвал гадуур нь урт цув давхарлан өмсөж болно. Ингэж өмсөхдөө эрс тэс ялгаатай хирнээ хоорондоо зохицдог өнгүүдийг сонгоорой. Тухайлбал, цагаан цайвар өнгийн жийнсэн хүрэм өмсөж байгаа бол гадуур нь хар саарал өнгийн цув, харин сонгодог бор шаргал өнгийн цувтай гүн хөх өнгийн жийнсэн хүрмийг хослуулж өмсөөрэй. 

3. Даавуун өмдтэй хослуулах

Өндөр суудалтай, өргөн загвартай даавуун өмд энэ зуны тренд болж байгаа. Уг загвар нь биед эвтэйхнээс гадна оффис хувцаслалт, гудамжны слиль гээд аль алин дээр нь зохицдогоороо онцлогтой. Зуны улиралд жийнсэн хүрэм, намхан сандаалтай хослуулж биед эвтэйхэн, загварлаг дүр төрхийг бүрдүүлээрэй.

4. Болзооны дүр төрх

Оройн болзоонд явахдаа эсвэл найзуудтайгаа уулзаж хөгжилдөхдөө жийнсэн хүрмээ слип даашинзтай хослуулж өмсөөрэй. Ингэснээр хэтэрхий гоёогүй хирнээ загварлаг, эмэгтэйлэг дүр төрхийг бүрдүүлэх болно. Харин энэ хослол дээрээ нарийн оломтой өсгийтэй сандаал, жижиг мөрний цүнх баривал жинхэнэ төгс зохицол л гэсэн үг.

5. Аяллын хувцас

Жийнсэн хүрэм нь ямар ч төрлийн хувцастай зохицдог учир аяллын чемодандаа зайлшгүй авч явах хэрэгтэй зүйлсийн нэг шүү. Зуны даашинзнаас эхлээд фупболк, сорочкон цамц гээд л бүхий л хувцастай гайхалтай зохицдог. Хамгийн амархнаар бүрдүүлж болох зуны стиль бол цэцэгтэй даашинз, цагаан кет, нарны шил, жийнсэн хүрэм юм.

Эх сурвалж: Stylee.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн