Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн талаар мэдээлэл өглөө.
НМХГ: Манай байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрийн талаар ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтаар тодорхой хэмжээний зөрчлүүд илэрсэн. Тодруулбал, тус үйлдвэр нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд технологийн орц заавар байхгүй, агуулахын бүртгэлгүй байсан.
Мөн тус үйлдвэрт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хадгалах хугацаа нь дууссан хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн ямар нэгэн зааваргүйгээр махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тус зөрчлийн дагуу үйлдвэрлэлийн орчинд байсан нунтаг бодис, бодисыг хольсон ус, ямааны мах зэргээс дээж авч шинжлүүлэхээр лабораторид хүргүүлсэн байгаа” гэлээ.
1 comment
Химийн бодис гэж хэлэхгүй нунтаг бодис гээд зөөллөж хэлээд дараа нь юу гэх бол до. Хахууль мөнгө аваад сурсан улс байгаам да энэ байгууллага