Өвөрхангай аймагт дулааны станц барих ажлыг эхлүүллээ. БНСУ-ын 13 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай уг станцыг дагалдуулж дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урттай дулааны шугам сүлжээг байгуулна. БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани 26 сарын хугацаанд барьж гүйцэтгэж ашиглалтад оруулна.
Тус аймаг дулааны станцтай болсноор айл өрхүүд, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдахаас гадна Арвайхээр хотын 28 уурын зуухыг буулгаснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах юм.
Монгол Улс 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барихаар төлөвлөөд байна.