Хийж бүтээе гэсэн чин сэтгэлтэй үлгэр жишээ нэгэн залуу гэр бүлийг энэ удаагийн сурвалжлагаараа онцлож байна. Сэтгүүлч мэргэжлээр сурж төгссөн хэдий ч өөрсдийн сонирхлын дагуу гэр бүлээрээ Coffee shop-ынхоо үйл ажиллагааг эхлүүлээд төдийлөн удаагүй байгаа юм.
Хувиараа бизнес эрхлэх амаргүй ч тэр “бариста”-гаар амжилттай суралцсан бөгөөд түүний хань эрүүл орц найрлагаар жигнэмэг хийн хамтдаа хөдөлмөрлийн үр шимийг хүртэн сууна.
Хүн бүхний сэтгэлд уяатай биш ч галт тэрэгтэй холбоотой нандин сайхан дурсамжууд байх нь олонтаа. Тэр дурсамжаараа аялахыг хүсэж байгаа хэн бүхэнд нээлттэй борголын газар нээгдсэнд таатай байх биз ээ.
Ингээд “Өглөөний галт тэрэг”-ээр зочилцгооё.