Энэ онд Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. 1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол Улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн. Анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг.
2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн.
Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.