Африкийн саятан Исмаилия Мустафа 10 настай хүү Мухаммед Аваль Мустафагийнхаа төрсөн өдрөөр нь барьсан бэлгээрээ Instagram-д гайхуулжээ. Тэрбээр хүүдээ $368 мянгын үнэтэй шар өнгийн шинэ Lamborghini Aventador авч өгчээ.

Цэнхэр өнгийн жийнс, футболктой, түүнчлэн шар өнгийн үдээстэй кедээр гангарсан Мухаммед тансаг машиныхаа өмнө зогсож зургаа авахуулсан байна.

“Чам шиг хүүтэй байна гэдэг амьдралд баярлах шалтгаан. Чиний инээмсэглэл бол бидний үргэлжийн аз жаргалын шалтгаан. Бид чамдаа хайртай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, хүү минь. Мухаммед Аваль 10 нас хүрлээ” хэмээн зураг дээр бичжээ.

Өмчийн эзэн хүү ч ийм зургаа оруулсан байна. Түүний тансаг амьдралыг нийгмийн сүлжээгээр 4000 орчим хүн өдөр бүр ажигладаг бол тансаг брэндэд дурлагч эцгийг нь 1,2 сая хүн дагадаг аж.

Мухаммед Аваль хэдий бага настай ч супер машинууд, тансаг шилтгээнүүдийн томоохон цуглуулгатай тухай хэвлэлүүдэд бичиж байна.

Эцэг нь Лагос аралд Mompha Burea De Change валют арилжааны компани байгуулснаар хөрөнгөжиж эхэлсэн байна. Түүний хувийн өмч $15 саяар үнэлэгддэг бөгөөд хүү, мөн охиноо хүүхдийн биш бэлгээр баярлуулдаг уламжлалтай. Жишээ нь тэрбээр хүүгээ зургаатай байхад нь тансаг шилтгээн бэлэглэж байсан удаатай.

Бага Момфа хүү аавтайгаа хамт хувийн онгоцоороо дэлхийгээр аялж, Versace, Gucci зэрэг брэндээр хувцасладаг аж.

Эх сурвалж: focus.ua

Орчуулсан Э.Март 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн