“Мах Импекс” ХХК цагдаагийн байгууллагад ханджээ

2022-05-16 16:23
mah3

Хятад руу мах экспортолдог гэх компани Эмээлтэд бохир орчинд бэлтгэсэн өмхий махыг үнэрийг нь дарахаар бодист хольсон байж болзошгүй талаар мэдээлэл гарч уг асуудалтай холбоотойгоор ШӨХТГ-аастухайн компанийн үйлдвэрт шалгалт хийхэд мах экспортлох тусгай зөвшөөрөлгүй компани байсан билээ. Мөн агуулахдаа хөлдөөсөн мах нь өөр тусгай зөвшөөрөлтэй “ХКҮ” гэдэг компанийн хаяг, шошготой байсан байсан юм. Уг “ХКҮ” гэдэг компанийн шошготой махыг агуулахдаа хадгалж байснаас өөр зүйлгүй гэж мэдүүлсэн аж.

“ХКҮ” компани нь “Мах Импекс” ХХК-ийн салбар үйлдвэр юм.  Тэгвэл “Мах Импекс” ХХК-ийн зүгээс үүнийг үгүйсгэж буй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Мөн “Мах Импекс” ХХК-аас мэдэгдэл гаргасан байна.