Хүний хамгийн том баялаг юу гээч? эд хөрөнгө биш, эрүүл мэнд юм. Та эрүүл байснаар хийж бүтээнэ, амжилтанд хүрнэ, бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна. Үр хүүхэд, эцэг эхээ зовоохгүй, өөрөө ч зовохгүй. Иймд ажиллаж, амрахдаа ч эрүүл мэндээ анхаарч байх нь зүйтэй болов уу. Эрүүл байх их энгийн, доорх ногоонуудыг хольж идэж, жүүс хийж уухад л хангалттай. Ингээд эрүүл мэнддээ хайртай хүн бүрт доорх 31 зөвлөгөөг хүргэж байна. Та эндээс өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдээ авч хэрэгжүүлээрэй.
1. Хүч тамираа сэргээе гэвэл – ¼ хэмжээтэй нимбэг, бэрсүүт жүрж, жүржийг шахаж шүүсийг нь хольж уугаарай.
2. Хүйтэнд – ½ хэмжээтэй нимбэг, ¼ хэмжээтэй жүрж болон шилэн аяганы ¼ хэмжээтэй цэвэр ус хольж уувал дархлаа сайжирч, ханиад хүрэхгүй.
3. Жингээ хаяхыг хүсвэл – хүний биед хор болдог хөнгөн зууш идэлгүй, ½ хэмжээтэй ягаан бэрсүүт жүрж, хоёр ширхэг алимны шүүсийг гаргаж ууж, жимсийг нь идээрэй.
4. Цусыг цэвэршүүлэхэд – 3 ширхэг шүүслэг алим, 8 ширхэг гүзээлзгэний шүүс уугаарай.
5. Царай зүсээ сайжруулья гэвэл – 2 багц ногоон юм уу хар усан үзэм, 8 ширхэг гүзээлзэгэнэ.
6. Эрүүл мэндийг сайжруулахад – Тус бүр нэг ширхэг хан боргоцой, лийр, илжгэн чихийг сайтар жижиглэн хэрчиж хольж идэх.
7. Дархлалыг дэмжихэд – 1 багц яншуй, хагас багц хүрэн манжингийн навч, улаан буудайн нахиа, алим, 3 ширхэг лууван, нэг багц цоохор майлз.
8. Мэдрэлийн систем бэхжүүлэхэд – 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль.
9. Арьсыг эмчилж, өнгө зүстэй болгоход – 6 лууван, тал ширхэг болгар чинжүү.
10. Цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлэхэд – Бууцайн зургаан ширхэг навч, яншуйны 4 мөчир, шанцайны 4 навч, ¼ хэмжээтэй сармаг манжин, 5 лууван.
11. Биеийг хорт бодисоос цэвэрлэхэд – 2-3 ширхэг лууван, тал ширхэг өргөст хэмх, хагас багц хүрэн манжингийн навчаар жүүс хийж уух.
12. Гэдсийг цэвэрлэхэд – 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль.
13. Ясыг бэхжүүлэхэд – Яншуйны 4 мөчир, тал хэмжээтэй алим, 5-6 лууван, байцааны 4 ширхэг хавтас.
14. Хумс бэхжүүлэхэд – 6 лууван юм уу хагас парснип (parsnip)
15. Нойргүйдээд байвал – 2 багц цоохор майлз, нэг багц яншуй, 5 лууван.
16. Эрүүл биетэй болоход – 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навч
17. Дуу авианд – Тал ширхэг хүрэн манжин, яншуйны голоос гаргаж авсан шүүс, 6 лууван.
18. Нүдний улайлтыг бууруулахад – 6 лууван, тал хэмжээтэй байцаа.
19. Гэдсэнд – 120 гр амтат гоньд, 30 гр хүрэн манжингийн навч, 2 алим
20. Бүх биеийн эрүүл мэндэд – 5 лууван, 1 алим, 1 багц яншуй, 1 ширхэг хальсалсан төмсний шүүс юм уу 5 лууван, 5 алим, 1 багц яншуйны шүүс уух. Эсвэл 3 багц яншуй, 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навчны шүүс уух.
21. Уушигнаас хорыг гадагшлуулахад – Яншуйны 4 иш, усан крессийн 4 иш, 5 лууван, дөрөвний нэг хэмжээтэй төмс.
22. Дархлааг бэхжүүлэхэд – 1 багц яншуй, хоёр хумс сармис, 6 лууван, цоохор майлзын 2 иш.
23. Хумсыг бэхжүүлэхэд – Байцааны 3 ширхэг хавтас, дөрөвний нэг хэмжээтэй болгар чинжүү, 4 лууван, нэг ширхэг жижиг өргөст хэмх.
24. Арьсыг зөөлөн толигор болгоход – 1 алим, 1 ширхэг цагаан гаа, 5 лууван.
25. Нойр булчирхайнд – Алим, 60 гр брюссель байцаа, 4 лууван, шанцайны 5 навч.
26. Тонусд – 6 лууван, яншуйны 5 иш.
27. Мэдрэлийн системийг сэргээхэд – 2 аяга хан боргоцой, цоохор майлзын 2 мөчир.
28. Эрүүл мэндийг сайжруулахад – 5 лууван, 1 алим, дөрөвний нэг хэмжээтэй хүрэн манжингийн навч.
29. Хүйтнээс ангижирахад – 5 лууван, 1 алим, 1 цагаан гаа.
30. Арьсыг цэвэрлэхэд – бууцай, сармаг манжингийн навч, 6 лууван, 3 ногоон чинжүү, байцаа.
31. Биеийг сэргээхэд – 3 цагаан лууван, 1 ширхэг багваахай цэцэг (dandelion), 2 аяга хан боргоцой.