Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Туркийн иргэд төрөлх эх орондоо өөрийнхөө ирээдүйд олж харж чадахгүй болжээ. 18-34 насны иргэдийн 64% нь хилийн чанадад ажиллах сонирхолтой болсон аж.
Жишээ нь, Стамбулд нэг эмч сарын 600 еврогийн цалинтай. Энэ мөнгө амьдралд нь хүрэлцдэггүй учраас ихэнх мэргэжилтнүүд (зөвхөн залуу эмч нар ч биш) дипломоо ширээн дээрээ орхиод, дахин өөр мэргэжлээр сурдаг бол мэргэжилтэй ажилтнууд улс орноосоо гардаг болжээ.
2021 онд Туркийг 1500 гаруй эмч орхижээ. Хамгийн алдартай чиглэл болох Герман, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс руу гарсан аж.
Мэргэжилтэй боловсон хүчнээ гадагш алдаж байгаа нь Засгийн газрыг төдийлөн зовоохгүй байна гэж иргэд нь хэлж байна. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган залуу эмч нарт хандаж нийтийн өмнө хэлсэн үгэндээ “Энэ сайхан мэргэжлийг мөнгөний төлөө хийх нь ёс зүйгүй” гэжээ. Тиймээс явах хүсэлтэй нь явж болно гэж нэмж хэлжээ.
Туркт инфляцийн асуудал хурцаар тавигдаж байна. Дөрөвдүгээр сар инфляци жилийн илэрхийллээрээ +70% болсон. Энэ бол 2002 оноос хойших хамгийн өндөр өсөлт. Гэхдээ сөрөг хүчнийхэн, мөн Туркийн хараат бус эдийн засагчид албан ёсны тоог дарсан, бодит байдал дээр инфляци 156%-тай байгаа гэжээ.
Туркт юмны үнэ огцом өсөж байна. Тээвэр л гэхэд +89%, хүнсний бүтээгдэхүүн +106% нэмэгджээ. Хэрэв залуучууд улс орноосоо явахыг гол гарц гэж харж байгаа бол ахмад үеийнхэн нь Засгийн газраа буруутгаж, Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно гэдгийг сануулсаар байна.
Эх сурвалж: Кp.ru
Э.Марта
1 comment
Пан Туркийн үзэл сурталтай Эрдоган байгаа цагт Турк өөдлөхгүй.