Шанхая хотын захиргаа хотын метроны сүүлийн хоёр шугамаа хаажээ. Хятадын санхүүгийн томоохон төв болох энэ хот COVID-19 цар тахлын дэгдэлтийг хумих бодлогын улмаас хоёр сарын турш хөл хорионд байгаа юм.
Шанхайн хөл хорио гуравдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл хотод метроны хоёр шугам ажиллаж байсан боловч хотын захиргаанаас хаах шийдвэр гаргасан байна.
Эхний төлөвлөгөө ёсоор Шанхайн хөл хориог дөрөвдүгээр сарын 5-нд дуусгах ёстой байсан. Энэ хугацаанд нийтээр нь шинжилгээнд хамруулж, өвчний тархалтыг зогсоох төлөвлөгөөтэй байжээ. Гэвч шинжилгээгээр олон хүн эерэг гарснаас хойш хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан аж.
Бээжингийн нөхцөл үүнтэй ижил байна. Хотын иргэдийг өдөрт 3 удаа шинжилгээ өгөхийг шаардаж байгаагаас гадна коронавирусийн тохиолдол батлагдсан орон сууцуудыг хааж, орох, гарах хэсгүүдийг агшин зуурт битүүмжилж байна.
Шанхайд олон сараар хөл хорио үргэлжилж, үйлдвэрлэл, ложистикийн сүлжээ алдагдсан, түүнчлэн Бээжинд COVID-19-ийн шинэ дэгдэлт гарсантай холбогдуулан Хятадын засаг захиргаа юанийн ханшаа сулруулахад хүрчээ.
Эх сурвалж: Mignews.com