Өнөөдөр (2017.07.28) Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол болж байна. Шашин төрийг хослуулсан энэ ёслолд шинэ Ерөнхийлөгч оролцохоос татгалзан элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнээ явуулжээ.
Өнөө өглөө 06:00-13:00 цагт хүртэл тахилыг ёслолыг овоон дээр үйлдсэний дараа. эрлийз морьдын гурван насны уралдаан болох юм. Харин маргааш хурдан морины уралдааныг азаргаар эхлүүлхээр бэлдэж эхэлсэн байна.
Манай улс 1911 онд тусгаар тогтносон даруйдаа “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байсан түүхтэй.