Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байна.
2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагдсан байна.
Насны ангиллаар авч үзвэл:
• 0-17 насны хүүхэд-12809
• 18-30 насны иргэд-1073
• 31-45 насны иргэд-683
• 46-60 насны иргэд-755
• 61-ээс дээш насны иргэд-982 байна. Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна.
/0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол илэрсэн гэж НЭМГ-аас мэдэгдлээ.