Цагаан гааг хүчтэй, анагаах увидастай бүтээгдэхүүн гэдгээр нь хэн хүнгүй сайн мэднэ. Түүнийг олон ч төрлийн өвчнийг эдгээхэд түгээмэл ашигладаг. Дархлаа дэмжих, өтгөн хаталтанд, цусан дахь сахарын хэмжээ өндөр болон цусан дахь холестрины түвшин өндөр үед, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулахад, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэдэг.

Тэгвэл цагааг гааг зарим тохиолдолд хэрэглэхийг хатуу хориглодог. Учир нь жирэмсэн эхчүүд жирэмсний бүхий л хугацаанд огт цагаан гаа хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь энэ үедээ цагаа гаа хэрэглэвэл дутуу төрөх буюу хугацаанаасаа өмнө төрөх аюултай. Түүнчлэн чихрийн шижин өвчний бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг хориглодог. Шалтгаан нь цагаа гаа нь өөрөө чихрийн шижин өвчний үед эм болгон хэрэглэгддэг тул та аль нэгийг нь сонгох шаардлагатай юм.

Дэлгүүрийн лангуун дээр хэвтэх цагаан гааг та харсан л байх, гэхдээ хэрхэн хэрэглэх талаар сайн ойлголтгүй учраас аваагүй орхисон уу? Цагаан гааны шим тэжээл, анагаах чадлыг эрт дээр үеэс мэдэж, хэрэглэж иржээ. Амин дэм, микро элемент, эфирийн тосоор баялаг, дархлаа дэмжиж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Өвлийн улиралд цагаан гааг тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцэл сайжирч ханиад томуу тусахгүй сайн талтай. Мөн зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна.

АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ. Цагаан гаа нь тураахаас гадна дараахи өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.

1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд

2. Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд

3. Жирэмсний эрт үеийн хордлогонд

4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрахад

5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд

6. Шар хөөрөхөд

7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд

8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд

9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаана. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед булчингийн өвдөлтийг намдаана.

10. Үс халцрах, үс унахыг зогсоодог сайн нөлөөтэй.

11. Биенээс хорт бодисыг зайлуулдаг.

12. Цэртэй хурц хэлбэрийн ханиаданд маш сайн ба ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.

13. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн