Жилээс жилд иргэдийн эрэлт хэрэгцээг дагаад барилгын салбарт өндөр орон сууцны бүтээн байгуулалтаас илүүтэйгээр амины орон сууцны бүтээн байгуулалт зонхилж байна. Газраа олон жил хадгалсан иргэд, төсөл хэрэгжүүлэгчид эзэмшил газраа эргэлтэнд оруулж, хаусны төсөл хэрэгжүүлэх нь түгээмэл болж байна. Үүнийг дагаад шинэ суурьшлийн бүсүүд бий болох, газрын үнэ цэнэ өсөх гэх мэтчилэн газрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд иргэдэд худалдах зорилгоор амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол….
Төсөл хэрэгжүүлэх байршил дээрээ ашигаа урьтал болгон ямар ч төлөвлөлтгүй шамбааралдсан их байшин төлөвлөж байгаа бол зогсоо гэж хэлмээр байна. Хамгийн түрүүнд амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах сонирхолтой иргэд гоё сайхан байшингаас илүүтэйгээр тухайн газрын байршил болоод орчинг худалдан авдаг болсон. Иймд тухайн төсөл хэрэгжүүлэх бүсчлэлийн онцлог давуу талаа төсөл хэрэгжүүлэгчид сайтар судлах хэрэгтэй.
Жишээ нь: Зуслангийн бүс мөртлөө гэр хороолол дунд байгаа мэт орчинтой, орц гарц муу, намаг цэвдэгтэй газар хичнээн үнэтэй тансаг том м2-тай хаус барилаа гээд хүн тухайн орчинд тансаг хаус худалдан авахгүй. Иймд бүсчлэлийн онцлогтоо тохирсон, иргэдийн эрэлтэнд таарсан м2-тай хэт хөөсөрсөн үнэтэй биш төсөл хэрэгжүүлэх нь борлуулалтанд чухал нөлөөтэй.
Манайхан аливаа том ч бай жижиг ч бай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол ул суурьтай судалгаатай үзэх хэрэгтэй.
Эх сурвалж: Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв