Монголын анхны логоны үзэсгэлэн THE SIGN үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд 2022 оны 05 сарын 07-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Та бидний эргэн тойронд зүйл тус бүрийнхээ агуулгыг шингээсэн дүрс, тэмдэгтүүд оршсоор байдаг. Харин тэдгээр дүрс, тэмдэгтүүдийг амьдралд ойртуулж, агуулгыг шинэчлэн аливаа зүйлтэй зохилдуулж хүргэдэг нь дизайнерууд болохыг та энэхүү үзэсгэлэнгээс ойлгох биз ээ. Нүдэнд хэдийн танил болсон тэдгээр лого хэн гэгч дизайнерын бүтээл байсныг та энэхүү үзэсгэлэнгээс мэдэж авах болно.
• Symbol / Бэлгэдэлт тэмдэгт
• Wordmark / Үгэн тэмдэгт
• Lettermark / Үсгэн тэмдэгт
• Combination / Дүрс, үгийн хослол
• Abstract / Хийсвэр тэмдэгт
• Character / Дүр төрх
• Monogram / Хэлхээ үсэг
• Emblem / Сүлд бэлгэдэл
• Pictorial mark / Зурган тэмдэгт хэмээх есөн ангилал бүхий 1600 гаруй логотой танилцан, дүрс тэмдэгтийн ертөнцөд хөл тавихыг урья.

Үзэсгэлэн 2022 оны 05 сарын 11-ний 15 цаг хүртэл үргэлжилнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн