Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдоод тус улсад ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо эргэн иржээ.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Ж.Батзандан: Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ хугацаанд Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нартай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо.
Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв.
Олон жил яригдсан монгол залууст зориулагдсан Working Holiday visa буюу Австралид ажиллангаа амрах визийн асуудал шийдэгдлээ.
КОВИД-ийн хүндрэлтэй хөл хорионы үеэр Австрали Улсад ажилладаг амьдардаг олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтран нислэг зохион байгуулж олон мянган иргэнээ эх оронд нь авчирсан.
Монгол Австрали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан тус улсын бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлээ.
Мөн миний бие өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг судалж “Эх орноо аврах 18 хувьсгал буюу шинэ хувьсгал” номоо бичиж дуусгалаа.
МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Ж.Батзандан Монголдоо эргэн ирлээ гэлээ.
4 comments
Za odoo bas ymar xereg mandaax n cham shig yrvagch yu ch gej shaaj magadgvi
Ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе
kkk haana donshuuchilj yavaad yu hiih geed ireev.Eruul mendee anhaaraa havriin sindrom gej gaihal irj bgaa shuu
Монголын их тэмцэгч хүү Батзандан ирлээ
Батзандан тэмцлийн төлөвлөгөө хувьсгалын их өөрчлөлтийг авчрахаар эргэн ирлэв. Тэмцлийн очийг бадраагч эх оронч шударга хүү бидний төлөө орилж чарлаж, дуу хойлойгоо хүргэсээр ирсэн. Түмэн олон минь түүнийг дэмжин угтацгаая. Их хувьсгалын салхи ирлээ.
Хэнд ч хэрэггүй дипломат ямбыг орхиж түмэн олныхоо төлөө зүтгэхээр ирлээ. Хурай, Хурай