Монголын балетын хөгжил сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдааныг зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд тайзнаа болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү уралдаан нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулж, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгож буйгаараан онцлогтой.

Мөн олон улсын балетын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. 7-25 насны Монгол болон гадны улсын балетаар хичээллэгчид, мэргэжлийн бүжигчид сонгодог балетын багийн болон гоцлол гэсэн төрлөөр оролцох боломжтой. Монголын олон улсын балетын анхдугаар уралдаан 2018 онд зохиогдож байсан юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн