Ойн хээрийн түймрийн улмаас эхээсээ төөрсөн бамбаруушийг хамгаалалтанд авлаа

2022-04-29 16:001min0
бамбарууш
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, харьяа Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан хамгаалалтын захиргаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж бамбаруушийг бүрэн тэнхрүүлж, байгальд нь тавина

Ой хээрийн түймрийн улмаас эхээсээ төөрч, олон хоносон хүрэн баавгайн хоёр сартай бамбаруушийг Нөмрөгийн ДЦГ -ын хамгаалалтын захиргааны албан хаагчид олж, асран хамгаалж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, харьяа Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан хамгаалалтын захиргаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж бамбаруушийг бүрэн тэнхрүүлж, байгальд нь тавина гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй