УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр айлын жорлонг төсвийн хөрөнгөөр барих гэж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тайлбар өглөө.
Тэрбээр “Төсвийн хэмнэлтийн хуулийг 100% дэмжиж байна. Улаанбаатар хотод тулгамдсан нэг том асуудал нь агаар, хөрсний бохирдол. Үүнээс салахгүйгээр хүн амын өвчлөл буурахгүй. Төсвийн хэмнэлтийн хуулиар иргэд рүү гээ чиглэсэн айл өрхийн дундын шугам буюу хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц байгуулах тухай асуудал. Түүнээс биш айлын хашаа руу ороод жорлон барих тухай асуудал огт биш.
Засгийн газар, МАН, Алсын хараа зэрэгт дандаа хэсэгчилсэн инженерийн дэд бүтцээр гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийнэ гэсэн байгаа. Нэгдсэн дэд бүтэц татна гэдэг бол үлгэр. Дундын шугам татсанаар олон юмны эерэг нөлөөлөлтэй. Гэр хорооллыг барилгажуулахад ариун цэврийн байгууламжийг шийдэхгүй орхивол цаашид бүр том асуудал болох вий.
Төсвийн байнгын хороон дээр би үүний томьёоллыг сайжруулахаар татаж авсан. Энэ бол бохир, цэвэр усны шугамын асуудал. Дундын гэдэг нь 200-300 айлын дунд байдаг гудамж руу нь татдаг шугам. Түүнээс өөрийн хашаа руу оруулах нь айлуудын асуудал. Энэ тухай ярьж байтал жорлон болгож хувиргасан” гэлээ.
Mass.mn сайт мэдээллийг шууд дамжуулсныг буулган хүргэв.
2 comments
О-чимэг «0» ярьж бухимдав бололтой. Зө яахав.«0» хэрэгтэй гэе. УИХ-ын тухай хуулинд эмэгтэй гишүүн «0» ярьж болн, үгүй гэж заагаагүй байх. Улс төр өөрөө ийм бохир эд. О-чимэг бол Монголын бохироор тэрбумтэн болсон Баделхан гишүүнтэй сайн зөвлөлдвөөс бүтэхгүй бохир, гүйцэлгэхгүй «0» гэж үгүй болой.
avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai