УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-т тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, ажлын алба УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн, дэд, орлогч даргатай байхыг хориглоно гэсэн Төсвийн байнгын хорооны саналтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр “Энэ саналаар хэлэлцүүлгийн явцад гишүүд олон талаас мэтгэлцсэн. Гэхдээ Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэг уут үлдээхээр тэр нь цаашаа буруу жишиг болж тогтдог байдлыг болиулах зүйлийг Төсвийн хуулиар хийж байгаа. Өөрчлөлт өвдөлт өгнө.
Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа болих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун дэг жаягтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Төрийн өмчит үйлдвэрийн газар гээд 200 орчим хүн бий. Том агуулгаар нь хүлээгээд авах нь зөв.
Машин дээр ч гэсэн адил. Цахим систем рүү оруулаад ашиглалтыг сайжруулах гэж байгаа зүйл. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Ил, далд лоббигоо болимоор юм. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэлээ.
1 comment
Ene yavaa nasandaa hovdiinhon shig hogiin humuus uzsengui