Тавдугаар сарын 1-ээс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Тавдугаар сарын 1-ээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж хангасан. Урьдчилан сэргийлэх үзлэгийн журам дээр бид зургаан насны бүлгээр хийхээр болсон. 0-оос дээш насны бүх иргэд хамрагдахаар зохион байгуулсан. 0-17 насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сумын болон өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлхээр зохион байгуулсан. 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ.
Ингэснээр 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхэлж нэг жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг үргэлжлэнэ. Энэ удаагийн үзлэгээр 0-6 насны иргэдэд зургаан төрлийн шинжилгээ хийнэ. Үүнд зан төрхийн өөрчлөлт, амны хөндий, биеийн жингийн үзүүлэлт зэрэг багтана. 18-аас дээш насныханд 19 нэр төрлийн шинжилгээ, үзлэгийг хийнэ.