Эрүүл мэндийн яамны удирдлагууд тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийн талаар мэдээлэв.
Энэ үеэр Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа.
Тодруулбал, Ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана” хэмээн хэллээ.
3 comments
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich
Нугалаа бүү гарга
зүгээр нийтээр нь хамруул
Нийгмийн даатгал болохоор нөхөн төлж болохгүй, эрүүл мэнд болохоор нөхөн төлөхгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй гэнэ. Арай юу? Тэгвэл хамрагдах хүмүүс алгоо, нийгмийн эмзэг бүлгийнхэн хоцордогоороо хоцрох нь ээ.