ЭЕШ-ын эхний шалгалтанд хамрагдаж амьжаагүй тохиолдолд ирэх сард хамрагдах боломжтой

Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл энэ сарын 25-ны өдөр дууссан.
Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.
Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 01-ний өдөр гарна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв