Соёлын сайд Ч.Номин, кино уран бүтээлчдийн хамтаар ирэх тавдугаар сарын 17-28-ны хооронд Франц улсад зохион байгуулагдах Каннын олон улсын кино наадамд оролцох гэж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд хэмнэлтийн горимд шилжиж байгаа үед Каннын кино наадамд оролцох уран бүтээлчдийн зардлыг төсвийн хөрөнгөөс гаргах зохимжгүй гэж үзэж байгаа. Дээрх асуудалтай холбогдуулан Itoim.mn сайтын сэтгүүлч Н.Саруулдөл Соёлын сайд Ч.Номингоос тодруулжээ.
Ч.Номин: Каннын кино наадамд оролцох 10 гаруй хүний томилолтын зардлыг хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай хамтран босгож байгаа. Каннын кино наадамд оролцоход төсвөөс тодорхой хэмжээний зардал гарна. Гэхдээ одоогоор төсвөөс хэдий хэмжээний зардал гарах нь эцсийн байдлаар тодорхой болоогүй. Каннын кино наадамд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийг нэмж бүртгэх, бэлтгэл ажлын процесс хангагдсаны дараа төсвөөс гарах зардлын хэмжээ тодорхой болно гэсэн байна.