Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулах санал гараад буйг Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Түүнийг уг албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэрэв томилуулбал эрс эсэргүүцэн тэмцэнэ гэдгээ тус холбоо мэдэгдэв.
Түүнчлэн Монгол төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо уг асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж байгаа аж.
Эх сурвалж: Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо