Нийслэлийн ойролцоо иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөж, аялаж зугаалах бүсийг байгуулж эхэллээ.
Богдхан уулын дархан цаазат газарт нийт дөрвөн байрлалд 11 га газрыг Олон улсын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- Зайсангийн аманд авто зогсоолын дээр 18.4 мянган ам.метр талбай бүхий газар
- Хүүшийн аманд 17.6 мянган ам.метр талбай бүхий газар
- Богинын аманд 23.7 мянган ам.метр талбай бүхий газар
- Нүхтийн аманд 19.4 мянган ам.метр талбай
бүхий газрыг тус тус гаргаж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулан тохижуулах юм байна.
Эдгээр газрыг аль нэг аж ахуйн нэгжид өгөхгүй бөгөөд гэрчилгээжүүлэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангахын төлөө Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна хэмээн мэдээлэв.