УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад хүргүүлсэн талаар Gogo.mn мэдээлсэн байна. Ингэснээр хуулийн дагуу тус асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх юм.
Одоогоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн биеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд байгаа.