Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкнуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгосон.

Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Иргэдийг орон сууцжуулах энэ хөтөлбөр 1-рт оновчтой хэрэгжих ёстой. 2-рт иргэд дээр очиж байгаа санхүүгийн дарамт бага байх ёстой. 3-рт аль болох олон айл өрхийг богино хугацаанд бид орон сууцжуулж байж агаарын бохирдол, хөрсний бохирдол, утаа униараасаа салах боломжтой. Ийм ч зорилгоор анх байгуулагдсан хөтөлбөр эхэлсэн. Засгийн газар, Монгол банк, банкны салбарын байгууллагууд хамтарч байгуулсан. Гэтэл сүүлийн үед энэ асуудлуудыг бид одоо ярихаас өөр аргагүй асуудлууд хөндөгдөж байгаа. Яагаад гэвэл

  • Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.
  • Иргэдийн авч байгаа цалин хөлстэй холбоотой асуудлууд байна.

Нөгөө талдаа иргэдийн хармаанаас гарч төлөгдөж байгаа зээл тусламж, эргэн төлөлт, хүүгийн асуудлууд бас хөндөгдөх ёстой. Хамгийн гол агуулга бол энэ МИК гэдэг компани хэрвээ 100 хувь хоёрдогч зах зээл гэж яриад байгаа төрөөс санхүүжилт авахгүйгээр санхүүгийн зах зээл дээрээс мөнгө босгоод иргэдэд санал болгож байгаа бол хэдэн хувиар тэр зээлийг нийлүүлэх нь МИК гэдэг компанийн өөрийн асуудал, хэдэн хувиар зээлэнд хамрагдах уу гэдэг нь иргэний өөрийн чөлөөт сонголтын асуудал болж байгаа юм. Гэтэл Засгийн газар, Монгол банкнаас өнгөрсөн хугацаанд 5.2 их наяд төгрөг гарсан. Үүний тал нь 4 хувьтай, одоо хэрэгжиж байгаа нь 1 хувьтай санхүүжилт гаргачхаад иргэдийн гар дээр очихдоо 6 хувьд хүрээд байна вэ? 4 хувиар санхүүжилтийг Монгол банкнаас эх үүсвэрийг нь гаргачхаад яагаад иргэдийн гар дээр 8 хувийг хүргээд байна вэ?

Бидний эргэн тойрон найз нөхөд, хүн амын дийлэнх нь бас энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа. Зээлээ төлөөд байдаг 20 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдсан. Гэтэл үндсэн зээл нь буурдаггүй хүү л төлөөд байдаг. 10 жил хүү төлсөн ч үндсэн зээл нь буураагүй байж байдаг. Ипотек бол өөрөө ямар ч эрсдэлгүй зээл. Иргэн өөрөө 30 хувиа төлж байна. Дээрээс нь авсан байраа барьцаалж байна. Дахиад өөрийн ажлын байр, орлогоороо баталгаажсан нийгмийн даатгалаараа баталгаажсан орлого баталгаажуулж байна. Дахиад зээл эрсдэлд орсон тохиолдолд эд хөрөнгийн болон амь нас даатгалд хадрагдсан. Ипотекийн зээл бол дэлхийн аль улс оронд хамгийн эрсдэлгүй зээлд тооцогдож байдаг. Ийм байхад эрсдэлийн сан гэж үүсгээд мэдээж одоо аль ч бизнес, ялангуяа санхүүгийн бизнест өол эрсдэлийн сан гж байх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ яагаад тэр зардал байх ёстойгоосоо өндөр хэмжээнд байгаад авсан зээлийн санхүүжилт иргэдийн ипотекийн зээлээр эргэн төлөх дээр орж ирсэн санхүүжилтийг яагаад тэр МИК гэдэг компани өөр зүйлд зарцуулаад байна. Тэс өөр компанид хөрөнгө оруулалт оруулаад тэр мөнгөөр нэг байшингийн нэг давхрын 14 тэрбум төгрөгөөр худалдаж аваад, тэр 14 тэрбум худалдаж авсан хөрөнгө тэр компанийн зардал гээд явж байхад нөгөө талдаа иргэдийн төлөх санхүүгийн дарамт болоод явж байгаа. Сард 1,2 сая төгрөг төлдөг иргэн багадаа 300-500 мянгыг хэмнэх боломж байгаа.” гэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн