Оросын Ерөнхийлөгч Владимир Путин алдарт гимнастикч, олимпын аварга Алина Кабаевагаас төрсөн гурван хүүхэдтэй гэж АНУ-ын Wall Street Journal /WSJ/ мэдээлжээ. Тиймээс АНУ Кабаевагийн эсрэг хориг арга хэмжээ авах хувилбарыг авч үзсэн ч эцсийн мөчид энэ санаанаас татгалзсан тухай мэдээлсэн байна.
Путин болон Кабаева нарын харилцаа Оросын төдийгүй барууны улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хориотой сэдэв байсаар иржээ. WSJ Америкийн нэрийг нь нууцалсан албан тушаалтнуудын үгийг эш татан бичихдээ, АНУ-ын эрх баригчид 39 настай Кабаеваг /үнэн хэрэгтээ 38 настай/ Оросын Ерөнхийлөгчийн найз бүсгүй хэмээж, Ерөнхийлөгчийн гурван хүүхдийг төрүүлсэн бөгөөд Путины хилийн чанад дахь хувийн хөрөнгийг нь нуун дарагдуулж байна гэж сэжиглэж байна гэжээ.
ВВС агентлаг дээрх мэдээллийн баталгаатай эсэхийг тогтоогоогүй гэж бичжээ.
Эх сурвалж: ВВС