Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийлээ. 2019-2021 оны хооронд шүүхээс хэргийг буцаасан статистик тоон мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд 13 мянга гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь прокурорт буцаагдсан байна. Давж заалдах шатны шүүхээс 2700 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс мөн 10 орчим хувь нь анхан шатны шүүх, прокурорт буцаагдсан гэв. Харин Улсын дээд шүүхээр 2019 онд 674, 2020 онд 685 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж үүнээс 50-60 хэрэг нь шүүх рүү болон прокурор руу буцаагдсан гэх тоон мэдээллийг танилцууллаа. Мөн шүүхийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтын өөрчлөлтийн түүхээс илтгэлдээ дурдав.
Дэлхийн улс оронд шүүхийн үе шатнаас эрүүгийн хэргийг буцаадаг жишиг байхгүй болсон. “Нотол чадахгүй бол цагаатга” гэдэг зарчим нутагшиж байна. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчдөг. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь эрүү шүүлтийн хэлбэр болохыг илтгэлдээ онцоллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг хангаж, ял завших боломжийг хязгаарлан, шүүхийн шатанд хэргийг буцаахгүйгээр оролцогчийн эрхийг хамгаалахаар заасан гэдгийг тайлбарлав.
Б.Ирээдүй