“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд болж байна.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд 76 кг-ын жинд ОУХМ Г.Ариунжаргал хэсгийн эхний барилдаанаа 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Казахстаны Гулмарал Еркебаеватай хийж 3:5-аар ялагдлаа.
Манай бөх хэсгийн сүүлийн барилдаанаа Узбекистаны Валентина Торениязоватай хийнэ.
Эх сурвалж: MNB