Энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу Төв аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвдүгээр дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй С-ийг тээврийн хэрэгслээр мөргөн амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллан дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй Д гэгчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.