Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож, зээл авсан хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
УИХ-ын гишүүн Х.Амартүвшинийг эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж, их хэмжээний зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт АТГ-аас прокурорт хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн хамаарал бүхий компанид хуурамч бичиг баримтаар зээл авахад нөлөөлсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт хүргүүлсэн билээ.
Тэгвэл прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн талаар Ergelt.mn сайт мэдээлсэн байна.
1 comment
Ih hurlin gishuun bish bsan bizdee