БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд байгуулахаар болжээ.

Энэ талаар БОАЖЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Тэрбээр “ Байгаль орчин, аялал жуулчлалын яам-наас иргэддээ зориулан зугаалж, чөлөөт цагаа гэр бүлээрээ өнгөрөөх газрын судалгааг хийж дуусгалаа. Иргэд маань зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлээрээ алхчих газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий, хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уулруу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

Зайсангийн аманд – 1,8 га

Богинын аманд – 5,1 га

Хүүшийн аманд – 2,2 га

Нүхтийн аманд – 1,9 га газар.

Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэллээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах болно. Цаашдаа улс орон даяар хийнэ” гэжээ.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Богд уулын дөрвөн аманд амралтын бүс байгуулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн