ОХУ, Барууны улс орнуудын зүгээс тавьж байгаа хоригийн эсрэг хариу арга хэмжээ авч байна. Москва Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, мөн энэ улсын нөлөө бүхий улс төрчдийг улсынхаа нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэ арга хэмжээг Их Британийн талаас Оросын эсрэг хэт дайсагнасан, хэт боомилсон үйл ажиллагаа, арга хэмжээ авч байгаагийн эсрэг авсан гэжээ. Лондоныг Москвагийн эсрэг хэт улс төржсөн мэдээллийн кампанит ажил явуулж байгаад буруутгаж байна.
Оросын тал Их Британийн эсрэг “стоп-лист” гэх жагсаалт гаргаж, одоогоор 16 хүний нэр багтаажээ. Тэдний дотор Их Британийн гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нар нь багтаж байна. Тэгвэл энэ хооронд Британийн тусгай албад Украины цэргийнхэнд NLAW нэртэй танк эсэргүүцэгч орчин үеийн зэр зэвсэг хэрхэн ашиглах сургалт оржээ. Британийн тал Украинд энэ төрлийн хэдэн мянган нэгж зэвсэг нийлүүлсэн байна.
Эх сурвалж. ТВ5 телевиз