МЭК компани улс төрийн барометр судалгааг найм дахь жилдээ хийжээ. Судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаг таван улстөрч, бас таалагддаггүй таван улстөрчийг нэрлэдэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны эхний улирлын улс төрийн барометр судалгааг тэргүүлжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтад тасралтгүй нэрлэгдэж, 2021 оноос хойш рейтингээрээ тэргүүлж байгаа.
Энэ бол монголчуудын зүгээс төрийн тэргүүндээ тавьж буй дүн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байгаа нь түүний санаачилж, хэрэгжүүлж буй ажлууд олон нийтэд таалагдаж байгаагийнх. Тэдгээрийг тоймолбоос,
-Шударга ёсыг тогтоох, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг У.Хүрэлсүх тод чангаар ярьж, хэрэгжүүлж буй. Энэ ажлыг тэрбээр Ерөнхий сайд байхдаа бодитоор эхлүүлсэн. Төрийн тэргүүн болоод илүү өргөн хүрээнд, даацтай үргэлжлүүлж буй.
-Мөн түүний Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн “Баялагтаа эзэн Монгол” уриа бүхий санаачилга олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ авсан. Уул уурхайн хөлд нэрвэгдэж, эрх мэдэлтнүүдийн мэдэлд очоод байсан түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт олон газрыг улсын мэдэлд авч, тусгай хамгаалалттай болгосон.
-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гараанаас нь хөдөлгөсөн.
-Монголын нутгаар дайран гарах хийн хоолойн яриа хэлэлцээрийг амжилттай эхлүүлж, ажил хэрэг болгосон.
-Оюутолгойн хэлэлцээрийг сайжруулах ажил түүнийг Ерөнхий сайд байхад эхэлж, тодорхой амжилтад хүрсэн.
-Уур амьсгалын дулаарал, экологийн доройтлыг бууруулах чиглэлээр хамгийн даацтай ажлыг эхлүүлсэн Ерөнхийлөгч гэдгээрээ тэр түүхэнд тэмдэглэгдэж үлдэх болов уу. У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөж буй. Мөн Хөвсгөл нуураа хамгаалах, бохирдлыг нь бууруулах зорилгоор үндэсний чуулган зохион байгуулсан. Ой хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулсан, мазаалайг хамгаалах асуудлаар дорвитой шийдвэр гаргасан гээд эко санаачилгууд нь амьдрал дээр хэрэгжиж эхлээд байна.
-“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, архидалтын эсрэг цогц арга хэмжээг санаачилсан. “Эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоо” үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулсан.
-Үндэсний аюулгүй байдал хүнсний аюулгүй байдлаас эхэлнэ гэдгийг чухалчилж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганыг өөрийн ивээл дор зохион байгуулсан. Энэ нь цаад утгаараа Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй ч уялдаж буй.
-Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэх, үндэстний дархлааг дэмжих, өв соёлоо дээдлэх чиглэлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч даацтай санаачилгууд гаргасан. Үндэсний спортын анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулсан.
Зургаан жилийн хугацаатайгаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч гэдгээрээ У.Хүрэлсүх түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Гэхдээ үүнээс илүүтэй үйл ажиллагаагаараа олон нийтэд үнэлэгдэж, хүндлэгдэх нь чухал. Юутай ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ажлын эхний жил хүрэхгүй /10 сар/ хугацааны тайланд ард түмэн сэтгэл хангалуун байгааг социологийн судалгаа харуулжээ.
3 comments
yamar 1bdlaar ooriigoo 1rt tavihgui l bol blohgui shdee.hediide henii oroltsootoi iim dugnelt gargachihav.uls oron ni ilt saijirsan yumgui l bn shde.buur 1 ner oloh gd yadtsiin chaavaas.
хулаа санал асуулга байна
хаана авсан