Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Талбай дээр зохион байгуулагдсан тайван жагсаалын үеэр иргэд шаардлагуудыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
74 хувь нь үнийн өсөлт
15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх
12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх
12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв.
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна.
Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан” гэлээ.
2 comments
Нефтийн үйлдвэрээ л хурдан ашиглалтанд оруулмаар байх юм
Оросын колонкииг оруул тэгвэл бинзин хямдарна