“Газрын зөрчил арилгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамж гарсан.
Иймд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашигласан гараажуудыг буулгаж байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Саруул захын зүүн хойно, 6-р сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 8 ширхэг, 3-р хороо, циркийн урд, Ус-11 байрны зүүн талд байрлалтай 18 ширхэг нийт 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөлжээ.
Чөлөөлсөн газарт явган хүний зам, автомашины зогсоол барьж тохижуулна.
Эх Сурвалж. Нийслэлийн, сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар