Манай улсын нийт хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр /69.6%/ нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь /30.4%/ хөдөө орон нутагт амьдарч байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76. Үүнийг эрэгтэйчүүдийн дундаж наслалттай харьцуулахад 9.5 жилээр урт байна.
Сонирхолтой баримт дурдахад Монгол эмэгтэйчүүдийн нэрээс хамгийн урт нь Максимиланаалександрбодьгэрэл. Хамгийн түгээмэл түүхэн нэр нь Мандухай бол Хулан, Номин-Эрдэнэ гэдэг нэрс хамгийн түгээмэл нь.
Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 1989 онд 21.1, 2000 онд 23.7 байсан бол 2020 онд дунджаар 26.7 насандаа гэрлэж байна. Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байгаа аж. Монгол эмэгтэйчүүд 1980 онд 6 хүүхэд, 1990 онд 4 хүүхэд төрүүлж байсан бол 2020 онд дунджаар 3 хүүхэд төрүүлж байгааг статистик мэдээллээс харж болохоор байна.