Оюун-Эрдэнэд дургүй хүмүүсийн тоо толгой өссөн байна. Их хурал дахь Ардын намын бүлгийн энэ долоо хоногийн хурлаар энэ тодорхой болжээ. Намынх нь олон гишүүн түүнийг шүүмжилсэн гэнэ. Ийм агуулгатай мэдээлэл ойрын үед түлхүү тарж байна.
Ардын намын бүлгийн хурал үнэхээр ч ширүүхэн уур амьсгалтай болжээ. Ер нь зөвхөн бүлгийн хурал гэлтгүй энд тэнд болж буй гишүүдийн оролцоотой хурал хуй нэг тиймэрхүү уур амьсгалтай болоод байгаа гэж дуулдах болсон. Ардын намын цагаан байр, Төрийн ордны хоёр, гуравдугаар давхраар зарим гишүүн оффислоод байгаа сураг бий.
Учир нь цагаан сараас хойш сүр дуулиан болсон Хөгжлийн банкны хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ид дундаа орсон. Шалгах явцад найдваргүй зээлүүдийн араас Их хурлын нэр бүхий гишүүд гарч ирээд байгаа аж. Авлигынхан, Эрүүгийн цагдаагийнхан нийлсэн мөрдөн шалгах ажлын хэсгээс хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн хүсэлтийг нэлээд хэд хоногийн өмнө прокурорт өгчээ. Ерөнхий прокурор энэ дагуу Их хуралд санал явуулахаар бэлдсэн байна. Түдгэлзэх гишүүдийн нэр эхнээсээ ил болоод байгаа юм. Эхнээсээ яллагдагчаар татагдаж, тэр мэдээлэл нь хэвлэлүүдээр гараад эхэлсэн байна лээ.
Чухам, тэд л Төрийн ордны гурав дөрвөн давхарт амьдрах шахаж байгаа юм байна.
Үргэлжлэлийг “Зууны мэдээ” сониноос уншина уу.
Эх сурвалж:
1 comment
Уг нь бас зөв ярихын тэгээд хий л дээ.Намаасаа 70 хүрсэн улсаар тэжээлгэсэн нөхдөө хөөж явуул даа. Залууст ачааг нь үүрүүл дээ шахж шаардаад ажил хийлгээчээ.